Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Сайд нарын зөвлөлийн аппарат
Сайд нарын Зөвлөлийн ажлын аппаратын дотоод ажлыг сайжруулах, ажилтнуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч, дотооддоо зохион байгуулалтын олон арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байжээ.
Ажлын хүрээнд зааварлагч, зохион байгуулагч, референтүүдийнхээ мэдлэг, мэргэшлийг байнга хөгжүүлэх дээшлүүлэх зорилгоор нийт ажиллагсдад зориулсан орос хэл, улс төр, эх бичгийн хичээл, монгол бичиг, англи хэл, компьютерийн мэдлэг олгох хичээл, семинарыг явуулж байв.