Дайны дараах бүтээн байгуулалт

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Дэлхийн хоёрдугаар дайны дараах жилүүдэд

өрнөсөн бүтээн байгуулалтын ажил

Энх цагийн бүтээн байгуулалтын ажил хоёр чиглэлээр явагджээ. Үүнд, нэгд, Дайны үеийн онц байдлыг цуцалж, залуучуудыг цэргийн албанаас халж энх цагийн хөдөлмөрт шилжүүлэх, хоёрт, Улс ардын аж ахуй, соёлыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, түүнийг биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд байв.

Цэргийн албан хаагчдыг халж, батлан хамгаалах зардлыг бууруулж, түүнээс чөлөөлөгдсөн хүн хүч, хөрөнгө, материалын нөөцийг энх цагийн бүтээн байгуулалтын ажилд шилжүүлжээ.

Мөн үйлдвэрлэл, аж ахуй, нийгэм, соёлын бүх салбарыг хамарсан жилийн нэгдсэн төлөвлөгөө зохиож батлах журамд шилжиж, 1947 онд БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн түүхтэй.

Улс орны аж үйлдвэр, тээврийн байгууллагыг өргөтгөх, шинэчлэн тоноглох, шинэ газруудыг нэмэн байгуулах, түлш, цахилгаан, эрчим хүчний баазыг өргөтгөх арга хэмжээнүүдийг авч байжээ.


Хайх