Халх голын байлдаан

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Халх голын байлдаан

1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-ийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ. 5 дугаар сарын 11,12-нд болсон хилийн тулгаралтын дараагаар Дунд овооны баруун талд байрлаж байсан БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг Японы нисэх онгоц 5 дугаар сарын 15-нд бөмбөгдөв.

5 дугаар сарын 28-ны үүрээр Японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор Халх голын дайн дахь байлдагч талуудын цэргийн ажиллагаа эхэлжээ.

1939 оны тавдугаар сараас 9 дүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл 4 сар үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцсон байна.

Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ. Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон БНМАУ бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулсан юм.

Халх голын байлдаан

Аж үйлдвэрийн комбинат

Аж үйлдвэрийн комбинат

Аж үйлдвэрийн комбинат

Аж үйлдвэрийн комбинат


Хайх