1911 оны Үндэсний эрх чөлөө

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



1911 оны Үндэсний эрх чөлөө

ХХ зууны эхэн болоход Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм.

Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жавзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ.

Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ. 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг.

Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

1911 оны Үндэсний эрх чөлөө

1911 оны Үндэсний эрх чөлөө

1911 оны Үндэсний эрх чөлөө

1911 оны Үндэсний эрх чөлөө


Хайх