Ардын түр Засгийн газар

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Ардын түр Засгийн газар

1921 оны 3 сарын 13-нд МАН-ын Төв Хороо, Бүх цэргийн хэргийг ерөнхийлөн захирах газар, цэргийн анги, хил орчмын хошуу, шавийн төлөөлөгчдийн хурал болж, “Монгол ардын засгийн хэргийг бүгд түр ерөнхийлөн захирах газар” [АТЗГ]-ыг байгуулан тэргүүлэгч даргад Д.Чагдаржав, гишүүдэд Д.Сүхбаатар, Л.Сумъяа, Н.Билигсайхан, Д.Бодоо (эчнээгээр), Х.Чойбалсан нарыг баталж, нэг гишүүнийг Урианхайгаас сонгон суулгахаар тогтжээ. АТЗГ байгуулснаа Хүрээний Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэнээр Монголд хоёр засаг тогтов.

АТЗГ нь улс орноо харийн эзэрхэгчүүдээс чөлөөлөх тэмцлийг зохион байгуулж удирдах, байнгын Засгийн газар байгуулах, Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж, Үндсэн хууль цаазыг тогтоох, хөрш зэргэлдээ улсуудтай найрамдалт харилцаа үүсгэн бэхжүүлэх зорилготой улс төрийн байгууллага, ардын ардчилсан төрийн анхны эх үүсвэр байв.

Ардын түр Засгийн газар

Ардын түр Засгийн газар

Ардын түр Засгийн газар


Хайх