Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Хамжлагат ёсыг халав
Ардын Засгийн газар 1921 оны долдугаар сарын 30-нд гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдэд төлөх өрийг бүрмөсөн устгаж, хойшид өр шир үүсгэхийг цаазлан зогсоов.
Газрыг улсын мэдэлд авч, гадаадын худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн түрээсэлсэн уурхайг засгаас улсад хураан авчээ. Мөн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгохоор гааль, татварын шинэ тогтолцоог үүсгэж, сүм, хийдийн хөрөнгө, бод мал тутамд таван хувийн албан татвар ногдуулан хураах болж, Богд гэгээн ба түүний ордны зардлыг үлэмж хорогдуулжээ.
1923 оноос хурал, номын зардлыг ард олноос хураахыг зогсоож, татварыг нийгмийн байдал, гарал угсаа харгалзахгүйгээр бүх нийтээр төлөх болсон нь шударга ёсонд нийцэж, татварын тоо, нэр төрөл ч нэмэгдсэн байна.