Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Төрийн яам, газрууд
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоонд түүний төв байгууллагууд өвөрмөц байр суурь эзэлж байв. Төрийн захиргааны төв байгууллага нь яам, зөвлөл, газар, хүрээлэн зэргээс бүрдэж, Засгийн газрын удирдлагын дор үйл ажиллагаа явуулж байв.
Тэдгээрийн бүтэц, эрх үүрэг, ажиллах журмыг олон яамдын ерөнхий (үлгэрчилсэн) дүрэм ба төв байгууллага бүрийн дүрмээр тогтоож байжээ.
Яамд нь захиргаа, улс төрийн байгуулалт, аж ахуй, нийгэм, соёлын зохих салбарын удирдлагыг хэрэгжүүлж, өөр өөрийн хариуцсан, эрхэлсэн ажил үүргийн чиглэлээр зохих хууль тогтоомжийг боловсруулан батлуулахаар Засгийн газарт оруулан эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол, шийдвэр, тушаал, заавар гарган хэрэгжүүлэх үндсэн эрх, үүрэг хүлээж байжээ.