Амар сайд, Дэмид жанжин

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Амар сайд, Дэмид жанжин

А.Амар төрийн өндөр дээд албанд зүтгэхдээ үндэсний ардчилсан чиг шугам баримталж, улс орны эдийн засгийг хөл дээр нь босгох, хууль, дүрэм, заавар зэрэг төрийн 300 гаруй баримт бичиг боловсруулахад оролцон, улс оронд орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэх, улс орны гадаад харилцааны алтан аргамжийг улс үндэсний эрх ашгийн үүднээс зөв татах, хууль ёсыг завхруулан гажуудуулахын эсрэг эрслэн тэмцэх зэргээр бололцоотой бүхнийг хийж байв. Гэвч түүний үйл ажиллагаа Коминтерн, Зөвлөлтийн бодлоготой зөрчилдөж, 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилжээ.

Г.Дэмид 1929 оноос Ерөнхий сургуулийн захирал бөгөөд комиссар, 1930 оны 4 дүгээр сараас Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байгаад 1932 оны 7 дугаар сараас Ерөнхий сайдын орлогч сайд, Цэргийн Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжнаар томилогдон ажиллажээ. Мөн 1935 оноос Улсын Бага Хурлын тэргүүлэгчээр сонгогджээ.

Тэрбээр улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх ажлыг гардан удирдахдаа Монгол Ардын Хувьсгалт Цэргийг өөрчлөн шинэчилж, эхний ээлжинд механикжсан морьт цэрэг, улмаар орчин үеийн арми болгох зорилтыг дэвшүүлж байв. Түүний санаачилгаар 1930-аад оны дундуур Монгол Ардын Хуюьсгалт Цэрэгт техникийн цэргийн эзлэх хувийг нэмэгдүүлж их буу, холбоо, хуягтын тусгай хороодыг бие даан байгуулснаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадвар эрс өсчээ. Ийм учраас судлаачид Г.Дэмидийг “техникжсэн морьт цэргийн онолыг үндэслэгч”, “цэргийн шинэчлэлийн анхдагч” хэмээн дүгнэдэг. Г.Дэмид Монгол, Зөвлөлтийн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бүрэн эрхт тусгаар тогтносон улсын зарчимд тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, зөвхөн дайны цагт Зөвлөлтийн цэргийг Монголд оруулах, бусад үед техник-эдийн засгийн тусламж авах байр суурийг баримталж байв.

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин

Амар сайд Дэмид жанжин


Хайх