Живзундамба хутагт Богд хаан

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Ар Монголын шарын шашны тэргүүн, Монгол Улсын

сүүлчийн эзэн хаан, шашин, төрийн зүтгэлтэн

Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Живзундамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ. Тэрбээр багаасаа шашны эрдэм ухаанд суралцахын хамт монгол хэл заалгаж, монгол амьдрал, ахуй соёлд ээнэгшин дасаж, монгол ухамсар сэтгэлгээтэй болсон.

Богд Живзундамба хутагт XIX, XX зууны зааг үеэс Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа талбих болсон бөгөөд 1900 онд Да лам Бадамдорж нарыг Петербургт илгээж, 1905 онд Хүрээнээ ирсэн Далай ламтай уулзахдаа Монгол, Төвд хоёр хүчээ нэгтгэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх санаа сэдэл гаргаж байсан мэдээ байдаг.

1911 оны намраас Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хүмүүс Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай Богд гэгээнтэй зөвлөн хэлэлцэж, улмаар түүний удирдлага заавраар тусгаар тогтнолын тэмцлийг эрчимжүүлэн, Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газрыг байгуулж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэв. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд гэгээнийг Монгол Улсын эзэн хааны ширээнээ залж, тусгаар тогтнолоо тунхаглан төрийн их ёслолыг явуулсан түүхтэй.

Богд Живзундамба хаан

Жавзандамба хутагтыг Богд эзэн хаанаар өргөмжлөв

Жавзандамба хутагтыг Богд эзэн хаанаар өргөмжлөв

Жавзандамба хутагтыг Богд эзэн хаанаар өргөмжлөв

Жавзандамба хутагтыг Богд эзэн хаанаар өргөмжлөв


Хайх