Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Ардчилсан холбоо ЗГ
1996-2000 онуудад “Ардчилсан холбоо” эвслээс Засгийн газраа байгуулж ажиллав. Засгийн газрын хуулиар яамдыг удирдлагын чиг үүргийн болон чиглэлийн яам болгон хуваасан бөгөөд удирдлагын чиг үүргийн яам нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам байх, Байгаль орчны яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Дэд бүтцийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нь чиглэлийн яам байхаар тусгажээ. “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар нь дээрх бүтэцтэйгээр, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ.