Н.Энхбаярын ЗГ

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Н.Энхбаярын ЗГ

2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй олонхийн суудал авчээ. Энэ үеэс Н.Энхбаяр Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдож, тэр хугацаанд улс орны эдийн засгийн сэргэлт, өсөлтийн шинжтэй нааштай өөрчлөлтүүд мэдрэгдэж, үндэсний аж үйлдвэр, тэр дундаа боловсруулах аж үйлдвэр нэлээд үзүүлэлтээр өсч байв.

Мөн “Мянганы зам”-ын эхлэлийг тавьж, ОХУ-д төлөх 11,4 тэрбум шилжих рублийн өрийн 93 хувийг нь чөлөөлөөд үлдсэнийг нь бэлэн төлбөр хийж барагдуулах замаар шийдвэрлэхээр тохиролцож, хэрэгжүүлсэн билээ.

Түүний толгойлсон Засгийн газар 2003 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурлыг амжилттай зохион байгуулсан юм.

Н.Энхбаярын ЗГ


Хайх