Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Зөвшилцлийн ЗГ
2004 оны сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэлтэй хамтран ажиллах улс төрийн зөвшилцөөнд хүрч “Зөвшилцлийн гэрээ”-ний дагуу хамтарсан Засгийн газар байгуулсан юм.
Мөн “Мянганы зам”-ын эхлэлийг тавьж, ОХУ-д төлөх 11,4 тэрбум шилжих рублийн өрийн 93 хувийг нь чөлөөлөөд үлдсэнийг нь бэлэн төлбөр хийж барагдуулах замаар шийдвэрлэхээр тохиролцож, хэрэгжүүлсэн билээ.
Улмаар 2005 оны 07 дугаар сард Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг дангаараа ажиллах болсон тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээр хамтарсан шинэ Засгийн газар байгуулагдсан байна.