МАХН , АН-ын ЗГ

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



МАХН , АН-ын ЗГ

МАХН, АН-ын хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн түвшинд өрсөлдөх боловсролыг эх орондоо бий болгох Кэмбрижийн стандартыг нэвтрүүлнэ гэж мэдэгдэж, хөрөнгийн зах зээлийг хөгжлийн хөшүүрэг хэмээн томъёолж, улс орныхоо баялгийг өөрсдөө дэлхийн зах зээлд гаргадаг болгох зорилт дэвшүүлсэн бөгөөд өөрийн ивээл дор Монголын эдийн засгийн форумыг анх удаа санаачлан зохион байгуулжээ.

Төсвийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Төсвийн шинэ хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг, Эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэхээр Инновацийн тухай хуулийг тус тус УИХ-аар батлуулсан байна.

Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны ач холбогдлыг нийгэмд ойлгуулж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог сэргээн байгуулсан, Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулжээ.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зээлийн хүүг 6 хувь болгосон байна.

МАХН , АН-ын ЗГ


Хайх