Эвсэлийн ЗГ

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Эвсэлийн ЗГ

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар нь авлига, хүнд суртал, хаалттай байдлыг өөрчилж, иргэдэд нээлттэй, шударга ёсыг эрхэмлэсэн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлэн тавьжээ.

Төрийн албаны хүнд суртал, хариуцлагагүй байдлыг шуурхай шийдвэрлэхийн тулд иргэдийн дуу хоолойг сонсох 11-11 төвийг байгуулж, гааль, мэргэжлийн хяналт, тусгай зөвшөөрөл, тендер, газар олголт зэрэг элдэв хардлага дагуулсан үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох арга хэмжээ авч, төрийн үйлчилгээг шуурхай болгох үүднээс төрийн үйлчилгээний ажилчдын цагийг нэг цагаар урагшлуулж, татвар, санхүүгийн тайлан, торгуулийн системийг цахим хэлбэрт шилжүүлжээ.

УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилжээ.

Тэрээр УИХ-ын Татварын шинэчлэлийн суурийг зөв тавих, иргэдэд хүндрэл учруулахгүй байх зорилгын хүрээнд 2015.08.07-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг батлуулсан байна.

Мөн Засгийн газрын 2016.02.04-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17411 малчин зээлдэгчийн хүүг 18 хувь буюу сарын 2.5 хувиас 1.5 хувь болгон бууруулж, 2016.02.22-ны өдрийн 113, 114 дүгээр тогтоолоор “Сайн малчин хөтөлбөр”, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг хамт баталжээ.

Эвсэлийн ЗГ


Хайх