Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт жил дараалан буурсаар 1.2 хувьтай байсан бол 2017 оны эхний хагас жилийн дүнгээр 5.3 хувьтай болж цаашид улам бүр өсөх суурь, эхлэл тавигдсан.
2016 оны ээлжит сонгуулиас хойш гадаад худалдааны тэнцлийн үлдэгдэл 475,0 сая ам.доллараар нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 43.5 хувиар өсчээ.
Гадаад валютын нөөц 2017 онд 1.3 тэрбум ам.доллар болж, 2012-2016 онд тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биелжээ.