Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Ерөнхий сайд У.Хүрэлсүх

 

ИРГЭДИЙГ “ОРОН СУУЦЖУУЛАХ” ЧИГЛЭЛЭЭР

ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАВ.

Төрөөс орон сууцны зээлд зориулан олгож буй санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг тогтмол нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2019 онд Монголбанкнаас 213.4 тэрбум төгрөг, Засгийн газраас 112 тэрбум төгрөг, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээс 118 тэрбум төгрөг, нийт 443.4 тэрбум төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй зээлд зарцуулж 6476 өрхийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн дагуу 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны зээлээр Улаанбаатар хотод 1759, орон нутагт 1295, нийт 3054 айлын төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг тус тус бүрдүүлээд байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг баталж, иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртлэх жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх


Хайх