ЗГХЭГ 1993 он

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



ЗГХЭГ 1993 он

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газар, түүний Хэрэг эрхлэх газарт Үндсэн хуульд нийцүүлэн улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хууль, эрх зүйн актыг шинээр боловсруулах, УИХ-д оруулж батлуулах үүрэг ногдсон байна.

Иймээс Үндсэн хуульд нэр зааж орсон болон эхний ээлжинд зохицуулах шаардлагатай 90 гаруй бие даасан хуулийг 1993-1996 онд Засгийн газраас боловсруулж батлуулсан бөгөөд хуулийн төслүүдийг боловсруулахдаа салбар бүрийг хамруулах, тэгэхдээ багцаар нь боловсруулах зарчим барьж ажиллаж байжээ.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын үндсэн болон дэд бүтцийн байгууллагуудын талаарх бүдүүвчийг Засгийн газрын хуульд заасны дагуу УИХ-д оруулж батлуулсан байна.

ЗГХЭГ 1993 он


Хайх