ЗГХЭГ 2020 он

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн баталж, Салбарын удирдлага, зохицуулалтын газар, Хууль, эрх зүйн газар, Бодлого төлөвлөлтийн газар /Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албатай/, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар, Захиргаа, зохион байгуулалтын газар, Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /”Төрийн ордон-1111” олон нийттэй харилцах төвтэй/, Төрийн ёслол, хамтын ажиллагааны газар, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Ерөнхий сайдын ажлын алба, Шадар сайдын ажлын алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар


Хайх