Дөрвөн хишигтэн

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Дөрвөн хишигтэн

Хишигтэн гэдэг нь Их Монгол улсын үед эзэн хааныг хамгаалах торгон цэргийн нэр байснаа XIV-XVI зууны үед овог, аймгийн нэр болж хожим нь засаг захиргааны нэр болон хувирчээ.

Их Монгол улсын үед хишигтэн цэрэг нь энгийн үед эзэн хааны орд өргөөг хамгаалж дайн байлдаантай үед хамгийн түрүүнд давшин ордог их гол цэрэг болж байв.

Хишигтэн цэрэг нь дотроо хэвтүүл, хорчин, турхаг гэх нарийн ажлын хуваарьтай байсан бөгөөд Чингис хааны хишигтэн цэрэг нь 1204 онд анх байгуулагдсан байна. Тухайн үед 80 хэвтүүл, 70 турхагтай байсан бөгөөд 1206 онд Их Монгол улс байгуулагдсаны дараагаар 8000 турхаг, 1000 хэвтүүл, 1000 хорчноор бүрэлдсэн түмэн хишигтнийг зохион байгуулжээ.

Дөрвөн хишигтэн


Хайх