Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Их Юань
Хубилай хаан Их Юань улсыг байгуулсны дараа монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхийн төлөө нийслэл хотод Төв бичгийн муж байгуулж төвлөрсөн эрхийг чангатгасан бөгөөд орон нутагт салбар муж байгуулж, ноёрхлын тогтолцоог бататгажээ.
Юань улсын үед хөдөө аж ахуйг үндэс болгосон олон төрлийн аж ахуйг зэрэг хөгжүүлэх бодлого баримталсны дүнд таримлын төрөл зүйл олширч тариа будааг элбэг хураах болсон бөгөөд мал сүрэг ч өнөр өссөн байна. Юань улсын үед гар үйлдвэр ихээхэн хөгжжээ. Жишээ нь: хөх цэцэгтэй цагаан шаазан нэгэнт дэлхийн хэмжээний шилдэг бүтээгдэхүүн болж олон оронд борлуулагдаж байжээ. Мөн онгоц хийх мэргэжил дээшилж усан флоттой болжээ.
Хубилай хаан анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан нь олон улсын худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл болсон байна.