Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Өндөр гэгээн
XVII зууны Монголын бурхны шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хаан Гомбодоржийн удаах хөвгүүн болон 1635 оны “Идэр” хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Мандай толгой буюу Тахилга хэмээх нэртэй газарт мэндэлжээ. Түүний эцэг хиад ястай боржигон овогтой Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан болно. Занабазарыг 5 настай байхад Түвэдийн Жавзундарнатын 16 дахь дүр, Халх Монголын анхдугаар Богдоор өргөмжлөн шарын шашны тэргүүнд өргөмжлөн залжээ. Ийнхүү анхдугаар Богд хэмээн өргөмжлөгдсөн байна.
Өндөр гэгээн Занабазар нь монголын бурхны шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Түүний санаачилга оролцоотойгоор Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаагийн элч томилсон, Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалж үлдэх гэсэн оролдлого гаргаж байжээ.