ЭЗ-ийн шинэтгэл

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



ЭЗ-ийн шинэтгэл

XIX зууны сүүлээс Монгол орон дэлхийн капиталист зах зээлийн хүрээнд татагдан орж, таваар мөнгөний харилцаа нэвтэрч, дотоод зах зээл идэвхжсэнээр жижиг таваарын аж ахуй хөгжиж, ардын аж ахуйтны дотор хөрөнгөлөг аж ахуй үүсэхэд хүргэжээ.

Мал аж ахуйн арга ажиллагаанд зарим нэг шинэ дэвшилтэт зүйл нэмэгдэж, Оросын малын эмч нарын оролцоотойгоор мал эмнэлгийн бие даасан алба байгуулахаар шийдвэрлэж байжээ.

Мөн тариаланг хөгжүүлэх зорилгоор улсын сангаас тариа тарих хошуудад анжис, хадуур, хамуур, хүрз зэрэг багаж болон үрийн будаа олгохоор шийдвэрлэж байв. Энэ үед байгалийн баялгийг ашиглаж ашиг орлогоо нэмэгдүүлэх янз бүрийн санал гарч, зарим нь ажил хэрэг болсон байна.

ЭЗ-ийн шинэтгэл


Хайх