Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Төрийн байгуулал
МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүдийн хурлаас 1922 оны хоёрдугаар сарын 25-нд хянан зөвшөөрч тогтоол гаргасны дагуу мөн оны гуравдугаар сарын 3-нд Засгийн газрын VII хурлаар батлан тогтоосон “Монгол Улсын Ардын Засгийн газрын хурлын түр зуурын дүрэм ба мөн хурлын газраа хэрэг шийтгэх тухай хавсаргасан дүрэм”-ээр Засгийн газрын хууль тогтоох болон гүйцэтгэн захирах эрх, үүргийг хуульчлан тогтоожээ.
Үүнд, Түр цагийн хуралд оруулан хэлэлцүүлбэл зохих зүйлс, мөн хурлаас гаргасан саналыг Засгийн газрын хуралд хэлэлцэж байх, Засгийн газрын хурлаас тогтоосон зүйлийн талаар Түр цагийн хурлаас санал гаргасан ч гэсэн түүнийг ёсоор явуулахыг зогсоож үл болох, Түр цагийн хуралд хэлэлцүүлэхээр оруулсан хэргийг 15 хоногийн дотор хэлэлцэж саналаа ирүүлээгүй бол уг асуудлыг Засгийн газрын хурал өөрөө шийдвэрлэж байхаар заажээ.