Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Аймаг байгуулах шийдвэр
БНМАУ-ын Бага хурлын XVI дугаар хуралдаанаас “Тус улсын дэвсгэр газрын шинэчлэн ангилж хуваах тухай хууль”-ийг баталж, хуучны хошууг халж, 13 аймгийг шинээр байгуулжээ.
Аймгийн хуралд тус аймгийн нэрийг сонгож, тогтоох эрхийг олгосон бөгөөд хошуудыг татан буулгах, шинэ аймаг, сум, хотуудад шинэ захиргааны газар байгуулах хэргийг 1931 оны хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 14-ний өдрүүдэд гүйцэтгэж дуусгахаар шийдвэрлэсэн байна.
Үүний дараа зарим өөрчлөлтүүд хийсэн бөгөөд тухайлбал, 1931 онд Төв аймаг ба Улаанбаатар хотын захиргааг нэгтгэж, Улаанбаатар аймгийг байгуулснаа дахин салгасан байдаг.