Гадаад харилцаа

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Гадаад харилцаа

Ардын Засгийн газраас 1921 оны есдүгээр сарын 14-нд Монгол Улс тусгаар тогтносон тухай гадаад улсуудад тунхагласан бичгийг Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайд Д.Бодоогийн нэрээр гаргав. Тунхагт ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол Улс байгуулагдсаныг олон улсад тунхаглан зарлаж, Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, найрамдалт харилцаа тогтоохыг уриалсан байна.

Монголын удирдагчид үндэсний эрх ашгийн үүднээс большевикуудтай зөрөлдөж байсан ч тус улсын гадаад түшиг тулгуур нь ЗОУ гэж үзэн, харин дотоодод үндэсний ардчилсан чиг шугамыг хэрэгжүүлэхийг зорьж байв. Түүнчлэн Зөвлөлт, Хятадаар хүлээн зөвшөөрүүлсэн төдийгүй АНУ, Япон зэрэг өрнөдийн улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан Монгол улсыг бий болгох бүхий л арга чаргыг Монголын эрх баригчид хайж байсан юм.

Гадаад харилцаа


Хайх