Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Сайд нарын Зөвлөлийн дүрэм
Сайд нарын Зөвлөл нь улс ардын аж ахуйг удирдах, улс төсвийн гүйцэтгэлийг хангах, гадаад, дотоод худалдаа, соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалах, гадаад харилцааны ажлыг удирдах, улс орныг батлан хамгаалах арга хэмжээ авах, нийгмийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн эрхийг хамгаалах зэрэг дүрэмд заасан үндсэн үүргийг хэрэгжүүлж иржээ.
Мөн дүрэмд Сайд нарын Зөвлөл тус улсын дотор захирамжлан гүйцэтгэх дээд эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг шийдвэрлэх ба өөрийн бүх үйл ажиллагааг Улсын Их, Бага хурлын өмнө хариуцна гэж заажээ.