Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Хуулийн хороо
Захиргааны аппарат, орон тоог цомхотгох хүрээнд 1958 онд Шүүх яамыг татан буулгаж, хууль зүйн үндсэн үүргийг Сайд нарын Зөвлөлд шилжүүлэн Хууль цаазын хороо байгуулав.
Сайд нарын Зөвлөлийн эрх мэдлийн хүрээнд батлагдах эрх зүйн бүх баримт бичгийг Хуулийн хороо хянан зөвшөөрөл олгож, зөвшөөрөл аваагүй тохиолдолд Сайд нарын Зөвлөлөөр батлуулахаар нэг ч тогтоол, журам, зааврын төсөл өргөн баригддаггүй журам тогтсон байна.
Түүнчлэн улсын үйлдвэр, аж ахуйн газар, албан байгууллагуудад хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг мөн эрхэлж байв.