Төрийн хяналт шалгалт

Бэлтгэсэн ЗГХЭГ


Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM



Төрийн хяналт шалгалт

1947 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас улс, олон нийт, хоршооллын өмчийг шамшигдуулах явдалтай тэмцэх, төрийн өмч хөрөнгийг хамгаалах тухай тогтоол гарч, уг ажлыг хариуцсан Улсын байцаан шалгах газрыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар Сайд нарын Зөвлөлийн тогтоол, тушаалын биелэлтийг хянан шалгах хэлтсийг татан буулгаж, түүний үүргийг тус газраа хариуцуулжээ. Тус газар нь Сайд нарын Зөвлөлд шууд захирагдаж, түүнд тайлан илтгэлээ гарган өгч байх, газрын дарга нь Сайд нарын Зөвлөлөөс шууд томилогдож, түүний бүх хуралд зөвлөх эрхтэйгээр оролцох эрх бүхий Улсын ерөнхий хянан байцаагч байхаар дүрэмд тусгасан байна.

Төрийн хяналт шалгалт


Хайх