Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Эртний улсуудын төрт ёсны үүсэл, хөгжил
Хүннү улсын төрийн байгуулал, засаг захиргааны тогтолцоо, зохион байгуулалт нь нүүдэлчдийн төрт ёсны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Модун шаньюй засаг захиргааны шинэчлэл хийж, улсаа төв ба баруун, зүүн гарт хувааж, түшмэдийн шаталсан зэрэг дэвийг нарийвчлан тогтоон, аравтын тогтолцоог хэрэгжүүлж байв. Аравт, зуут, мянгат, түмт хэмээх аравтын тогтолцоо нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт бүрэн зохицсон цэрэг-засаг захиргааны зохион байгуулалт байжээ.
Аравтын тогтолцоо нь дайн тулааны үед цэргийн хүчийг удирдан, зохион байгуулдаг бол энх тайван цагт иргэний засаг захиргааны үүргийг гүйцэтгэдэг хосолмол тогтолцоо байв.
Холбоос линк дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү. - Хүннүгийн хот суурин