Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Монголын эзэнт гүрний үеийн төрт ёс
Хүннү улсаас улбаатай аравтын тогтолцоонд үндэслэн Чингис хаан засаг захиргааны шинэ дэг журмыг тогтоож, Их Монгол улсаа төв ба баруун, зүүн гэсэн гурван түмэнд хуваажээ.
Эдгээр гурван түмэнд харьяалуулан 95 мянганыг зохион байгуулснаар урьдын язгууртны дэг журам өөрчлөгдөж, Чингис хааны “Алтан ураг”-ийн ноёрхол тогтсон юм.
Чингис хааны үеийн төрийн байгууламж нь маш цомхон бүтэцтэй, цөөн тооны өндөр эрх мэдэл, байр суурийг эзэлдэг цол, хэргэмтнүүд төрийн бодлого, үйл хэрэгт чухал үүргийг гүйцэтгэж байв.