Бэлтгэсэн ЗГХЭГ
Нийтэлсэн : 6-р сарын 13, 2020 at 12:00 PM
Зөвлөлтөд туслах бүх нийтийн хөдөлгөөн
Дайны эхэн үеэс ЗХУ-ын ард түмэнд туслах бүх нийтийн хөдөлгөөн орон даяар өрнөж, ард олны санаачилгыг дэмжиж Улаан армид бэлэг хуримтлуулах, фронтод бэлэг хүргэх ажлыг удирдан зохион байгуулах Бэлэглэлийн төв комиссыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд, аймаг, хот, сумдад салбар комисс байгуулж байжээ.
Мөн Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулахаар үйлдвэр, аж ахуйн газар, ажилчид төлөвлөгөө, нормоо давуулан биелүүлэх, хөрөнгө материал хэмнэх, илүү цагаар, амралтгүйгээр ажиллах, Улаан армид зориулан тусгай захиалгат зүйлийг үйлдвэрлэхээр ажиллаж байв.